Ерээд оны миссүүд боссуудын гэргий болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 21 ・ 2

1989 онд анх удаагаа манайд сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн явагдаж байлаа. Анхны мисс Биндэръяа христийн итгэгч болж, нөхөр хүүхдүүдийнхээ хамт нам гүмхэн амьдардаг. Хоёрдугаар мисс Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хэнз хүүхдийг төрүүлж, хамтдаа амьдардаг гэж яригддаг. Н.Мөнхцэцэгийн дараа хоёрдугаарт орж, аман хүзүүдсэн Э.Одгэрэл загварын карьераа хөөсөн.

Гурав дахь удаагийн Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Ч.Мичидмаа УИХ-ын гишүүн, улсын аварга бөх д.Сумъяабазарын гэргий болсон. Ч.Мичидмаатай хамт миссийн тэмцээнд орж, гуравдугаар байр эзэлсэн Шижирмаа Гадаад харилцааны дэд сайд байсан Г.Тэнгэрийн гэргий. СУИС-ийг төлөөлөн миссийн тэмцээнд оролцож, АЖ Хайдав гуай бэлдүүлсний ачаар дээгүүр байр эзэлсэн Ч.Ичинхорлоо НИТХ-ын тэргүүлэгч, “Оюуны Ундраа” группын ерөнхий захирал С.Амарсайхантай гэрлэсэн билээ.

Мисс ч.Мичидмаагийн дотны найз мисс Нямцэцэг МСS группын үүсгэн байгуулагч, нөлөө бүхий захирлуудын нэг Энхтүвшинтэй гэрлэж, саяхан хүүхэдтэй болсон. Ерээд оны эхээр миссийн тэмцээнд оролцсон бүсгүйчүүд одоо Монголын улс төр, эдийн засагт жин дарж яваа нөлөө бүхий эрчүүдтэй гэрлэж, миссийнхээ нэр төрийг өндөрт өргөж, титмээ хамгаалж яваа. Харин сүүлийн үед олноороо тодорсон миссүүд алтан үеийнхээ эгч нарын энд хувийн амьдралаараа ч, биеэ авч явах байдлаараа ч хаана ч хүрэхгүй байгаа нь нууц биш. Саяхан шинээр орж ирсэн брэндийн хувцасны дэлгүүрт ирсэн манай алтан үеийн миссүүд тэнд хурсан олны харцыг эрхгүй булааж байсан. Сайхан төрөх заяаных гэж энэ байх.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 21/

    Miki hamgiin saihn n. Bs setgel saitai.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 21/

    bossuud gej missuudtei herleh gej muruuduj ursulduj baidag boltoi miss bolson busguichuud ni boss humuustei gerlehiin tuluu baidag boltoi miss bolson l bol bossuudiig huleej haij baidag baihaa bayan huntei gerleegui missuud yaana daa

    Хариулах