Хулгайд алдсан гар утсаа олох арга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 21 ・ 2

Хулгайн гар утас борлуулдаг цэгүүдийг хумих зорилгоор ухаалаг утасны мэдээллийн сан байгуулжээ. Үндэсний дата төвийн мэдээллийн санд хүмүүсийн ашиглаж буй ухаалаг гар утасны IMEI кодыг оруулснаар алдагдсан, гээсэн утсыг ашиглах боломжгүй болгохын зэрэгцээ, иргэдийг хулгайн эд зүйл худалдан авч, хохирохоос сэргийлэх юм байна.

Худалдан авч буй гар утсаа аль улсад үйлдвэрлэсэн, хэрэглэж байсан, эсэхийг эндээс мэдэж болно. Оператор компаниуд, худалдаа эрхлэгчид, иргэд гээд ашиглаж буй гар утасныхаа мэдээллийг уг санд оруулахыг хүссэн хэн бүхэнд энэ боломж нээлттэй байх нь.

Иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаа нар прокуророос зөвшөөрөл авч, үүрэн холбооны оператор компаниудыг гуйж цаг алдалгүй уг сангаас мэдээлэл авч, хулгайд алдсан утас нь хаана, хэнд байгааг илрүүлэх боломжтой болно. Уг санг ирэх зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулах юм байна.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: