Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 21
・ 12

Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн хуулийг эсэргүүцэж машин импортлогч иргэн, аж ахуй нэгжүүд хамтран хэвлэлийн хурал хийлээ. Бензинд хэмнэлттэй, хос хөдөлгүүрт автомашин болох приус-д 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор байгаа. Тэд хэлэхдээ, “тээврийн хэрэгслийн татвар ингэж огцом нэмэгдсэн нь маш хохиролтой байна. Бид хуулийг эсэргүүцэн Засгийн газарт 800 гаруй хүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Хэрвээ бидний саналыг хүлээж авахгүй, хууль тавдугаар сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлбэл өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээг авна” гэлээ.
Тэд ярихдаа "Приус машин 6-7 саяын хооронд орж ирдэг. Гэтэл шинэ хуулиар татвар нэмэгдэж хамгийн бага үнэтэй машин 5 сая-р нэмэгдэж, хамгийн хямд машин 13 сая төгрөгөөр зарагдах болоод байна. 2500 приус орж ирэхээр гэрээ хийгдэж зарим нь наашаа ачигдан, үлдсэн нь ачигдах гэж байгаа. Иргэд 5 сая төгрөгийн нэмэгдэлтэй машин наашаа импортлох боломжгүй, тиймээс машинаа наашаа битгий тээвэрлээрэй” гэж байна. Гэтэл бид цаад газартайгаа гэрээгээ хийчихсэн учир хохиролтой байна.Татвараа нэмж болно. Гэхдээ бидэнд ямар ч хугацаа өгөөгүй огцом хоёр, гурван хувиар ч биш арав гаруй хувиар нэмсэн" гэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.