Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 22 ・ 1

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх зөрчигдөхөд хүргэсэн хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар санал зөвлөмж гаргах, өмгөөлөгчдөд зориулсан хүний эрхийн сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах нөхцөл бололцоог хангах, "Хүний эрх”, "Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх, сургалт семинар, уулзалт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд жилд 1 удаа ажил хэргийн уулзалт, ярилцлагыг хийж, жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэн, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм. Санамж бичгийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүчинтэй байна.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 23/

    Яахаараа хаанаас ийм туранхай муу мах олдог юм бэ. Өвчинтэй малын мах биш биз дээ. Мэргэжлийн хяналт.. Мал эмнэлэгийн болон бусад холбогдох албууд шалгамаар юм

    Хариулах