
Нийслэлийн Баянгол дүүргийн "Нийгмийн Ардчилал" МОХ-ны ээлжит VI чуулган 2017 оны 04 дүгээр сарын 22-нд Corprete зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, тэргүүнээр IBB группыг ерөнхийлөгч Э.Дөлгөөн нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож тэргүүлэгч, хяналтын зөвлөлөө шинээр сонгон баталлаа.
Чуулганд УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга н.Сэмжидмаа, “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Хяналтын хорооны дарга Х.Энхбат, дэд ерөнхийлөгч, Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” МОХ-ны тэргүүн Х.Алтаншагай, Удирдах зөвлөлийн гишүүн Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар, Удирдах зөвлөлийн гишүүн, Сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Нарийн бичгийн дарга О.Назар болон Баянгол дүүргийн 200 гаруй оюутан залуусын төлөөлөл оролцож амжилттай болж өндөрлөлөө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.