Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 24

Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн талаар нэгэн иргэн ингэж бичжээ. Тэрээр "Аймгийнхаа чухал ордыг аварч үлдэхэд нэгдээрэй Хөвсгөлчүүдээ, Цэцэрлэг сумынхаан, Үе үеийн Могойн голын уурхайчидаа....
Хөвсгөл аймгийг болон Завхан аймгийг чанартай нүүрсээр хангаж дулаан өвөлжүүлсээр ирсэн бараг 50 жилийн түүхтэй "Могойн Гол"-ын нүүрсний ордоо Хөвсгөлчүүд бид хэдхэн хүнд алдахад хүрлээ. "Могойн Гол ХК"-ийн нийт хувьцааны 51%-ийг Хөвсгөл аймгийн ИТХ эзэмшдэг ба 49%-ийг Хөрөнгийн биржээр арилжаалан иргэд, аж ахуйн нэгж эзэмшдэг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тус уурхайн 51%-ийг гадаадын компанид зарах талаар асуудал боловсруулах ажлын хэсгийг томилж ИТХ-д оруулахыг даалгасан байна. Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус уурхайн 51%-ийн хувьцааг гадаадын компанид худалдах асуудлыг 4-р сард багтаан ИТХ-д оруулж шийдвэрлүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Хөвсгөлчүүд бид энэ луйврын аргаар дээрэмдүүлэн алдахад хүрээд байгаа газар нутгаа эсэргүүцлийн бүх л арга замыг хэрэглэж тэмцэх хэрэгтэй. Бидэнд байгаа газар шороо бол хэдхэн хүний ашиг хонжоо биш нийт ард түмний эрх ашиг, эд баялаг ирээдүй учраас тэмцсээр ч байх хэрэгтэй, эрхтэй юм. Гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаагаа явуулснаар манай нутгийн бэлчээр, гол ус маш хүнд байдалд орж газрын дээрх, доорх хамаг баялгийг сүйтгэх нь ойлгомжтой. Наад зах нь Тэсийн гол ширгэх аюулд хүрч болно.
"Могойн Голын" нүүрсний орд Хөвсгөл аймаг цаашлаад баруун бүсийг хангаж болох байтал гадны хөрөнгө оруулалттай компани нүүрсээ Хятад улс руу гаргах учраас төмөр зам тавина гэж байгаа. Жилд 5-10 сая тн нүүрс олборлож зөөх юм билээ. Хэрэв ордын нийт нөөц 200 сая тонн гэвэл 20 жилийн дотор энэ нүүрсний орд бүрэн шавхагдаж дуусна гэсэн үг. Сэтгэл зовоож байгаа нэг зүйл бол буцах эхнэрт үнээ нийлэх хамаагүй гэдэг шиг гадныхан 20 жил нүүрсийг нь ухаж олборлож аваад яваад өгнө. Гэтэл сүйдсэн байгаль түлшгүй, баялаггүй газар орон нутгийнхан өөрсдөө нутгаа сахиж үлдэнэ гээд бодохоор ард иргэдийн дургүйцэж байгаа нь зүй хэрэг. Өнөөдөр бид эх нутагтаа хүртэл эзэн нь биш болчихоод байна. Үүнийг аймаг, сум, улс орны зүгээс анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай байна!!!
Та бүхэн санал бодлоо харамгүй бичээрэй....
Даваасүрэн Цэрэнпил
Lkhagvasuren Ganbold
Altangerel Erdenebaatar
Лааган Төмөрбаатар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.