Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 24

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ бямба гарагт амжилттай хийжээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 80 гаруй хүн оролцсон бөгөөд нийт 20 цаг үргэлжилсэн байна.
Хагалгаа 22-ны өглөө 06.00 цагаас эхэлж, улмаар шөнө дуусчээ. Хагалгаанд орсон Л.Бүжинлхам охин нярай үедээ шарлалт нь арилахгүй, улмаар бие нь шар, нүд нь ногоон туяатай байсан учраас гурван сартайд нь эмчид хандаж улмаар төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонсжээ.
Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаабөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа юм байна.Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.