Урт цагааны урд талыг зогсоол болгоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 25 ・ 1

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн урсгал засварын хүрээнд эхлүүлээд байна.

Авто зогсоолын шинэчлэлийн ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тохижилт, үйлчилгээ нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, ЧД-ийн замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат нар танилцлаа.

Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүйн улмаас түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэсэгт байрласан худалдааны асруудыг өөр газар шилжүүлж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөгөр худалдааны төвийн замтай холбосон хоёр урсгал бүхий автозамтай болохоор төлөвлөж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • irgen / 2017 04 сар 26/

    neg hiisen yumaa davtaad baihiim,bvr anh zam bailaa,zogsool bolson,ahiad zam bolson,odoo zogsool bolohnee,iimerhvv maygaar mongol hugjil yvagsaj baidag.,ymarch ih mungotei yum dee,turiin tolgoi hamuurchee.

    Хариулах