Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөр өнөөдөр эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 25

Монголын сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын 10 их дээд сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулж “Мөрөөдлийн боловсрол” нээлттэй аяныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаагаар дамжуулан ахлах ангийн сурагчид мэргэжил сонголт, элсэлтийн шалгалт, тухайн сургуулийн онцлог давуу талыг мэдэж авахаас гадна мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч өөрсдийн сонирхож буй сургуулийн талаарх үнэн бодит мэдээллийг сургууль тус бүрд нь очиж авахад тус үйл ажиллагааны зорилго оршиж буй.

Элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг өнөөдөр 14₮00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт эхэлнэ.

Энэхүү аян нь үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх