Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 25
・ 14

Улстөрчид ихэвчлэн монголын эдийн засаг сүйрсэн дампуурсан гэж хашгирах юм. Харин зарим нэг эдийн засагчид эдийн засаг өсөлттэй байгаа гэх аж. Эдийн засгийг муу муухайгаар зарлаж байж халааслах мөнгөө нэмэх хачин том дарга нарын нарийссан арга байж болох гээд байна. Ямартай ч тэд ингэж гоншгонсоор байгаад л татвар нэмнэ гэдэг дарамт гаргаад ирлээ. ОУВС-гийн халаасанд багтаж, хэлсэн ёсоор нь татвар нэмнэ гэсэн үг. Татвар нэмэхдээ суудлын авто машины онцгой албан татвар, жижиг машины татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4500-гаас дээш авто машины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэхээр тооцжээ. Үүнийг эсэргүүцэж, машины ченжүүд болон иргэд үгээ барж байна. Харин хувь хүний орлогын албан татварыг хувь хэмжээнээс хамаарч 10, 15, 20 хувийн татвартай болно. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Ажилтан өөрөө 10, ажил олгогч 10 хувийн шимтгэл төлж байгааг өөрчилж 2018 онд нэг хувиар нэмэгдүүлэх юм байна.
Мөн тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10, 2019, 2020 онд таван хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гээд байгаа юм. Ингэхдээ хадгаламжийн хүүгээс хүртэл татвар авах тухай хуулийг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүүхдийн 60 хувьд нь олгож байгааг 40 хувь болгож бууруулна. Хүүхдийн мөнгөний олголтоос үүссэн хэмнэлтийг буцааж татахгүй. Эмзэг бүлгийнхэнд зориулсан хүнсний толанд зарцуулна.
Ийнхүү жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дээрээс дарамталж байгаа арга. Манай улс зах зээлд шилжсэн цагаас эхлэн ийм дарамтын байдал үргэлжилсээр монголчуудын өдөр тутмын амьдрал өдрөөс өдөрт доройтсон. Эрүүл өрсөлдөөн ч гэж алга. Дарамт бас дахин дарамт.
Энэ хүнд цаг үед хүнийг хадгаламжтай байлгахаас ч айлгаж, машин зарах авах боломжиг хааж, татвараар босч чадахгүй болтол нь боомилоход хэн хожих вэ. Мөнгө идэж авлига авдаг татварынхан уу, тендер босгож, улсын мөнгө хүүлдэг улстөрчид үү. Ард иргэдэд лав энэ ээлээ өгөхгүй байх шүү. Татварын нэмэгдлийг тууштай эсэргүүцвэл таарна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.