Б.Батсайхан захирал 29 дүгээр сургуулийн сурагчдаа доромжиллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 25 ・ 2

 29 дүгээр сургуулийн асуудал олны анхааралд өртөөд удаж байна. Тиймээс БСШУЯ-аас хүртэл ажлын хэсэг томилогдон тус сургууль очиж ажилласан байна. Учир нь тус сургуулийн сурагчид хичээлээ ойлгохгүй мөн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэдээлэл тарааж,  хэвлэлд ярилцлага өгсөн нь нэлээд шуугиан тариад байсан юм. Гэтэл өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөн гаргасан байна. Тус нэвтрүүлгийн үеэр 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан ярихдаа  "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” гээд хэлчихлээ. Энэ  захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болж таарч байгаа юм. Энэ сургуулийн гураваас дээш хүүхэд бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан байхад тус сургуулийн захирал багш нар харин ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийжээ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг юм ойлгохгүй хэмээн доромжилж, өөрийгөө өмөөрөх өвчнөө өвчилсөн Б.Батсайхан захирал нь энд байх шаардлагатай хүн мөн юм уу даа. Эрхэм хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгуллагууд минь. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: