Бугын ясан эвэр түүхийг хориглолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 25 ・ 1

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

“Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түүхгүй байх ёстой ажээ.

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын онцгой комиссын болон ОБЕГ-ын даргын албан даалгавар гарсан байна.

ОБЕГ-аас албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах ажээ.

Мөн ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гарсан байна.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: