Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар хүлээн авна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 25 ・ 4

Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг иргэд, олон нийт 126 дугаарын утсанд өгөх боломжтой.

Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 126 тусгай дугаарын утас ажиллуулж байна.

Энэхүү утсанд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг 24 цагаар авч байгаа юм. Иргэн та гомдол, мэдээллээ өөрийн биеэр, цахимаар болон 126 дугаарын утсаар хандан цагдаагийн байгууллагад өгч болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 25/

    Энэ нөхрийн \Содномбаяр\ өрөөний үүдэнд хэдэн цагаар хүлээж залхсан хүмүүс яаж бухимдаж байгааг зүгээр л нэг ажлын зураглал хийж ажиглаад үзээч. Дэндүү менежментгүй мэдрэмжгүй хүнд сурталтан танай нэрийг гутааж байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    БЗД-ийн ЗЦГ-ын хэрэг бүртгэгч М.Содномбаяр гэдэг солиотой нөхөр цагдаагийн байгууллага ажилтны нэр хүндийг хөсөрдүүлж байна даа. Ялих ялихгүй зөрчил гаргасан иргэдийг бичиг баримтыг нь хурааж аваад асар олон цагаар хүлээлгэдэг хүндрүүлдэг илүү дутуу олон юм яриж залхаадаг цаашлаад гар харж сурсан бу

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 25/

    имаомөм өтим

    Хариулах
  • аааа / 2017 04 сар 25/

    иргэн

    Хариулах