Шимтгэлээ чимээгүй нэмж харилцагчдаа доромжилдог "Хаан банк"-наас татгалзья

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 26 ・ 1

Хаан банкны даварсан хэрнээ чимээгүйгээр мярайх хаанчилсан тогтолцоо нэгэнт бий болжээ. Анх “Хаан банк” АТМ- ээр үйлчлүүлэхийг уриалж, ямарч шимтгэлгүй хэмээн ухуулга сурталчилгаа хийсээр байгаад л олон үйлчлүүлэгчийг татсан. Гэтэл АТМ-ээ жигдрээд ирсэн 2009 оноос эхлэн гүйлгээ бүрээс 100 төгрөг суутгадаг болчихсон. Ингэхдээ харилцагчддаа мэдэгдэлгүйгээр залилангийн аргаар маш чимээгүй байдлаар л 100 төгрөг авдаг болчихсон.

Гэтэл 2016 оны наймдугаар сарын нэгэн буюу хамаг амьтны амралт зугаалгын үеэр мөнл харилцагчиддаа мэдэгдэлгүй гэнэт л нэг өдөр 150-200 төгрөг авдаг болчихсон байна. Гүйлгээний шимтгэлийг бүхэл бүтэн хоёр дахин нугалж байх нь шударга зүйл мөн үү. Өмнө нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан зээлийн хүүнээс авдаг банкуудын нэг хувийг хүчингүй болгосон. Энэ нь шударга бус болох нь тогтоогдсон. Шимтгэл нэмэх болсноо хаан банк зөвхөн өөрийн цахим хуудсаар л зарласан гэж байгаа юм. Ядаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хэрэгтэй. Хэн Хаан банк гэсэн цахим хуудаст орж байх билээ. Үүнийг шалгадаг, хянадаг байгууллага байна уу.

Та өдөрт өөрийн данснаасаа таван удаа мөнгө авбал нэг мянган төгрөг суутгагдана гэсэн үг. Тэнд мөнгөө хийсний төлөө ингэж том шийтгүүлэх хэрэг байна уу. Ийм өндөр төлбөр шимтгэл суутгадаг нөхцөлд гадны банкууд орж ирэх нь зөв. Тэд Олон улсын жишгээр маш бага шимтгэлтэй, уян хатан нөхцөл хамгийн бага хүүг санал болгох юм билээ. Хаан банк зэрэгтэй өрсөлдөх гадны банк орж ирэхээс нааш манай арилжааны банкууд өөрчлөгдөхгүй. Иргэдийг сулсан хэвээр байх юм байна. Ядуу хэрнээ олон банктай банкны хүү, шимтгэлд дарлуулсан ийм улс дэлхийд ховор шүү дээ. Шимтгэлээ чимээгүй нэмж харилцагчдаа доромжилдог энэ банкнаас татгалзвал яасан юм.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 26/

    ХААНБанк, Голомт банк, Мобиком, Дидиш зэрэг ард түмнийг хуурч албадан нэг үйлчилгээ нэмэгдсэн гээд төлбөр тооцоо, гүйлгээний хураамж нэмж албадан төлбөр авдаг аа болих хэрэгтэй Ялангуяа Мобиком маш зальтай менежмент хийж мөнгө сааж байдаг

    Хариулах