Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг 27-нд болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 26

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөг11-16 цагийн хооронд болох бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.

Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүлмэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.

Түүнчлэн тэтгэвэр тогтоолт, олголтын талаар зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр өгөх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх