Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 26
・ 1

Энэ сарын 25-нд нэгэн иргэн архинд хордсон хэрэг Хэнтий аймагт гарчээ. Мөн түүнтэй хамт архи уусан таван иргэн гүн хордлогын улмаас Улаанбаатар хот руу яаралтай хүргэгджээ. Аймгийн ЗДТГ-аас гаргасан шийдвэрээр сар бүрийн 25-нд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байдаг билээ. Гэвч иргэд ямар нэгэн ААН-ээс архи худалдаж авч, хордсон байгаа юм.
Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын шийдвэр гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгуллага шалгаж байгаа аж. Ямар хүн, аль байгууллага хуурамч архи борлуулсан болохыг удахгүй тогтоох аж. Тиймээс иргэдийг архи зардаггүй, архи ховор үед хууль бус архи худалдан авч уухаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.