ТОСК-ын захирал асан Д.Гантулгыг төрийн мөнгө завшсан хэргээр саатууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 27 ・ 2

Ардчилсан намын Засгийн газрын үед Төрийн орон сууцны корпорацын захиралаар ажиллаж байсан  Д.Гантулгыг өнгөрсөн саруудад АТГ-аас шалгаж байсан билээ. Нэлээд хэдэн сар шалгасны эцэст түүнийг  АТГ-аас уржигдар саатуулан хорьжээ. Д.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө завшсан хэргээр саатуулан шалгаж байгаа юм байна. Одоогоор түүнийг цагдан хорих 461-р ангид саатуулжээ.

Түүнийг ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан, “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Мөн 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих тендерт" энэ компани шалгарсан бөгөөд уг ажил нь зогссон байга ажээ. Ингэхдээ “Эрэлт импекс” компаниас 27 сая гаруй төгрөгөөр бараа материал авсан үнээ төлөхгүй удаж, шүүх дээр маргаан үүссэн мэдээлэл ч байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ТОСК-ын захиал асан Д.Гантулгыг ТОС-ын хөрөнгө болон өөр компаниудын тендертэй холбон шалгаж байгаа аж.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 27/

    likey

    Хариулах
  • zchin / 2017 04 сар 27/

    ed nar haashaa yum ve?gaigui erh medeltei ajil hiiheeree zaaval mungu ashiglah bodolti bdag yum uu?esvel hardaj serdeed bdag yum uu?novsh gej.

    Хариулах