Мэдэгдэл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 27 ・ 3

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

 

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Өдөр тутмын сонинуудын холбоо
  • Монголын телевизүүдийн холбоо
  • Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
  • Мэдээллийн сайтуудын ассоциаци
  • Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
  • Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
  • Монголын сайтын холбоо
  • Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
  • Глоб интернэшнл ТББ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • б / 2017 04 сар 28/

    Зөв л хууль байна

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 27/

    okaaay

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 27/

    Хаха үнэндээ л энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд ард иргэдийг үнэн худал мэдээлэлээр бөмбөгдөж ард иргэдийн толгойг эргүүлж, мухардалд хүргэж байгаа шүү дээ. Зөв л хууль гарах гэж байгаа юм байна. Зүгээр л худалаа хүн гүтгэх, юу бодож явдагаа олон нийтийн мэдээлэллийн хэрэгсэл дээр нийилэх, ямар ч

    Хариулах