Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28 ・ 1

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг   Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ. ХИЙМОРЬ цомог Эр хүн, Ясан хяртай эмээл, Монгол хүмүүн гэх мэт таван дуунаас бүрдсэн бөгөөд  аяыг  Хурд хамтлагийн гитарчин МУГЖ Д. Отгонбаяр зохиож,   ая зохиогч  Л .Тайванбат морин хуурч МУАЖ Ч . Батсайхан, хөгжмийн найруулгыг МУСТА Г.Буян-Өлзий  бөмбөрчин М.Одхүү,  СГЗ  Г.Чулуунбат, Ирмүүн агентлагийн зурагчин Бачка нар ажиллажээ. ХИЙМОРЬ цомгийн нээлт тун өвөрмөц байдлаар болох бөгөөд цомгийн дуунууд     сонсогч таны хийморийг сэргээх болно.   

Төсөөлөл мэдрэмж болоод сэргэв.
Төөрөг заяа оршин жаргадгийг харав.
Он жилүүдэд хувьсан дэлгэрч
Онгод тэнгэрээ өөрөөсөө олов.
Өссөн биеийг олж танив.
Оюуныг хурдлуулсан ХИЙМОРЬ  мину. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 03/

    Эх орончдын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад би баяртай байдаг. Өглөөний нар шиг харагдаж байна.

    Хариулах