Нийслэлийн 12,14,52,71 дугаар сургуулиуд хууль бус төлбөр хандив авч байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 29 ・ 5

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас энэ сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд  дүн шинжилгээ хийж шалгалтын ажлыг явууслсан байна. Дээрх хугцаанд нийтдээ 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч ажилласан байгаа юм байна.

Тухайлбал, нийт гомдлын  26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилжээ.  байна. Үүнээс боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол хамгийн олон байсан аж. 

Нийслэлийн 12 дугаар сургууль, 14 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, 6 дугаар сургууль, 71 дүгээр сургууль, 56 дугаар цэцэрлэг, 80 дугаар цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч байсан зөрчил илэрчээ.   Мөн Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирсэн байна.

Тиймээс сургууль цэцэрлэгүүд мөнгө хурааж, хууль бус хандив цуглуулсан тохиолдолд эцэг эхчүүд болон оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар мэдээлэх хэрэгтэй. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд суртлын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг АТГ-аас зөвлөж байгаа юм байна. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 29/

    Урьд нь мэдээгүй юмыг мэдэж хэрэггүйч гэхшиг. Жижиг авлигач адилхан өмхий. 52н захирал хахууль авч сургуулийн газартаа 1орон сууц бариулж, дахих гэж байгаад олны эсэргүүцлээр зогсоосон нь саяхан. Багш нарын хариуцлага чадвар муу ямар ч хяналтгүй. Сургалт сайн бол яахав гэсэн. Дээрээс хорьсон атал хү

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 29/

    Жинхэнэ авлига жинхэнэ бус авлигыг салга гэж энд нэг хүн юу яриад байнааа.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 29/

    Одоо л мэдэж гэнээ, 90-ээд оноос хойш дунд сургуулиад, анги даасан багш нар бүгд л хандив тусламж хүсэж эхэлсэн, эцэг эхчүүд ч өгдөг, одоо ч өгсөөр байгаа, цаашид ч өгөх байх, АТГ нэг их сүржигнээд байх хэрэггүй, жинхэнэ авилгалыг ялгаж салгаж илрүүлээчээ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 29/

    goody

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 29/

    52 r surguul bainga mungu nehdeg odoo ulam ihessen shde

    Хариулах