ХАЛАГДСАН ЦЭРГҮҮДИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 01

Өнгөрсөн оны нэгдүгээр ээлжээр татагдан цэргийн алба хаан халагдаж буй цэргүүдийн бичиг баримтын бүрдлийг хийн, мэдээлэл өгөх, ажлын байранд зуучлах үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, цэргийн штабаас зохион байгууллаа. Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиудаас халагдсан цэргүүдэд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 35 ажил олгогч байгууллагын 1000 гаруй ажлын байр санал болгож байгаа юм. Мөн цэргүүдэд дүүргийн Засаг даргын талархал, дурсамжийг гардуулан өгч, цаашид цэргийн гэрээт алба хаах болон мэргэжлийн сургалтуудад хэрхэн хамрагдан суралцах бололцоотой талаар мэдээлэл зөвлөгөөг өглөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх