Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 02
Хотын хөгжил-Хамтын хүч” хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтад Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч З.Энхтөр, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон дүүрэг, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцлоо. Энэ удаагийн зөвлөгөөнд 152 хорооны Засаг дарга, 1480 хэсгийн ахлагч оролцлоо.
“Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Зөвлөгөөнөөр төрийн анхан шатны нэгж-хорооны ажлыг сайжруулах, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Уг арга хэмжээний үеэр бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа.








Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.