Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 02

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна.Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, 2 айлын байшин шатсан байна. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, авран хамгаалсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.