Ц.Ням-Осор АСЕМ-аар авсан 24.5 тэрббумын тавилгыг хувьдаа авсан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 02 ・ 6

АСЕМ-ын үеэр хурлын зочдыг хүлээн авахад зориулсан бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан байдаг. Ингэхдээ манай Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд санамж бичиг байгуулж, уг санамж бичгийн хүрээнд урд хөршөөс манай улсад АСЕМ-ын уулзалтад ашиглагдах бараа бүтээгдэхүүн, хурлын зориулалтаар ашиглах системүүд, зочид буудлын тавилга хэрэгсэл нийлүүлэхээр болсон байдаг. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд тус улсын “Шорой” модны барилгын группээс улс орнуудын удирдагчдын байрлах 53 хаусын тавилга хэрэгсэл, дээд зэрэглэлийн зочид буудлын 246 өрөөний тавилга хэрэгсэл, хурлын орчуулгын 16 өрөөний техник хэрэгсэл, гал түймэр унтраах хэрэгсэл, цагдаагийн хэрэгсэл, хурлын төв танхим болон зургаан хуваарьт танхимын ширээ, буйдан, тайз зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн юм байна. 

Дээрх бараа бүтээгдэхүүн нь нийтдээ 24.5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 74 сая юань болжээ. ҮҮнийг БНХАУ-ын талаас манай улсад хүлээлгэн өгч, дээд зэрэглэлийн тавилга хэрэгслийг АСЕМ-ын уулзалтад зориулсан хаус, зочид байрлах буудлуудад ашигласан байдаг.

Мөн өнгөрсөн онд  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирүүлсэн 24.5 тэрбум төгрөгийн  тавилга, зочид буудлын хэрэгслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас актласан гэх мэдээлэл байна. ӨӨрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн эрх эдлээ ашиглан акталсан тавилгуудыг хуран авчээ. Харин одоогоор өөрийн хувийн эзэмшлийн Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтын баазад ашиглаж байх магадлалтай юм байна.

Ойрын эх сувалжийн хэлж буйгаар бол  “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Сэлэнгэ” амралтын бааз нь өнгөрсөн оны сүүлчээр зочид буудлын өрөөний тавилга хэрэгслийг шинэчилсэн гэж байна.  

Ц.Ням-Осор гэж хэн бэ

Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн юм байна. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд  Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан.

Мөн тэрээр "ХосЭрхэс" ХХК, "Сэлэнгэ Эрдэнэт" ХХК,  Эрдэнэс Тавантолгой ХК-иудаас хувьцаа эзэмшдэг. Эдгээрээс "Сэлэнгэ Эрдэнэт" ХХК буюу “Сэлэнгэ” амралтын баазын хувьцааны хамгийн өндөр буюу 149,772 ширхэг хувьцааг эзэмшдэг ажээ. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 04/

    yasan hetsvv hvmvvs ve zvgeer tsalinga avaad ajillach uls oron ard irgede bodoch

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 04/

    yasan hetsvv hvmvvs ve zvgeer tsalinga avaad ajillach uls oron ard irgede bodoch

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    ням-осор дарга байнга тийм болсон бна тэгсэн блээ гээд гадаадаас урилгаар ирсэн хүн шиг байнга дооглож инээж байх юм энэ хүн төрд ажиллаж байсан болоод төрийн алба хашиж бгаа бх дааа

    Хариулах
  • Хуа Фин / 2017 05 сар 02/

    Авлигалчдыг МАН-ын дарга Ми овогт данжаад мөн ч их дархалж бөгс хонжигыг нь илж турхирч байх юмдаа.Ми овогт өөрөө ууж идсэн зүйл ихтэй болохоор нөгөөдүүл нь засаадчихаад байдаг бололтой.

    1
    Хариулах
  • naruto / 2017 05 сар 02/

    ТГЭЭД ШАЛГААЧ

    Хариулах
  • naruto / 2017 05 сар 02/

    ТГЭЭД ШАЛГААЧ

    Хариулах