Эхнэртэйгээ маргалдаад амиа хорлосон байж болзошгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 03 ・ 1

Өчигдөр 18:00 цагийн орчим Цэргийн төв госпиталийн зургаан давхраас эрэгтэй хүн үсэрч амиа алдсан хэрэг гарсан байна.Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар иргэн М эхнэртэйгээ маргалдсаны улмаас хэвлийн тус газраа хутганы шархтайгаар уг эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байсан аж. Улмаар тус эмнэлгийн зургаан давхараас үсэрч амиа хорлосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо “Энхтайваны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна”  гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очжээ. Ингэхэд Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын харьяат 21 настай эмэгтэй сэтгэл санааны хямралаас болж амиа хорлохоор үсрэх гэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 03/

    та нарыг идэж уусаар байтал ард түмэн чинь үхээд дууслаа эсвэл та нар бүгдийг нь үхээсэй ах дүүстэйгээ жаргах юмсан гэж мөрөөдөн сууна уу луйварчин гахайнуудаа яаж ч мэрийгээд ажил олдохгүй байна дандаа хэдийг өгч чадах вэ асууж байна энэ улс орныг ингэж ядуу амьдруулдаг ямар их авьяастай дарга нар

    Хариулах