Мэндчилгээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 03

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 27 дахь жилдээ тэмдэглэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ төлөө энэ өдөр сэтгүүлчид нэгддэг уламжлалтай билээ. Хэвлэлийн эрх чөлөөний баяр гэдэг нь нэг талаараа нийт иргэдийн үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баярын өдөр.

Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээн тууштай ажиллаж буй “MGL media” группын хамт олноос эрхэм уншигч, хэрэглэгчид болон харилцагч байгууллагууддаа хэвлэлийн эрх чөлөөний баярын өдрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж нэгэнтээ “Сэтгүүлчийн ажил бол арилжаа наймаанаас илүү үнэ цэнэтэй, улстөрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” гэж хэлсэн байдаг. Энэхүү агуу урлагт хүчин зүтгэж буй үзэг нэгт сэтгүүлчид, нийт хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа ажлын өндөр амжилт хүсч, баярын мэнд хүргэж байна.

 “MGL media” групп


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх