29 дүгээр сургуулийн эцэг эхчүүд мэдээлэл хийлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 04

Өнөөдөр 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд хүүхдүүдийнхээ боловсрол санаа зовж байгаагаа уламжилсан юм.

Учир нь 29 дүгээр тусгай сургууль нь Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль. Гэтэл энэ сургуулийг төгссөн сурагчид сургуульд сурсан гэхэд хэцүүхэн боловсролтой төгсөж байгаа аж. Сургалтын хөтөлбөр, стандартгүйгээс сурагчид бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй түвшинд л суралцдаг гэж эцэг эхчүүд хэлж байв.

Жишээ нь, авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй гэв. Дохионы хичээл ч бага цагаар заадаг байна. Мөн хүүхдүүд эцэг эхдээ дохионы хэл муу ойлгодог болон сурах бичгийн хүрэлцээ маш муу талаар байнга хэлдэг гэнэ. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой аж. Мөн сургуулийн захирлыг халсан ч заах арга зүйг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй гэж хэвлэлийн хуралд оролцсон эцэг эхчүүд үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх