Технологийн дэвшилттэй хөл нийлүүлэгч “Мөнгөн бороо” дэлгүүр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 05

Дэлхийн технологи электроникийн салбарт үргэлж шинэ өөрчлөлт хөгжил ид өрнөж буй дижитал эрин үед бид амьдарч байгаа билээ. Өнөө цагт бидний өдөр тутмын хэрэглээ болсон Ухаалаг утас, Компьтер тоглоом, Smart TV, Tablets, Laptop Desktop компьютерууд, Blu-ray кинонууд зэрэг эдгээр барааг нэг дор сонирхон, худалдан авах боломжтой нэгэн дэлгүүрээр бид зочиллоо. Эднийх хүмүүсийн сонирхол татсан хэрэгтцээт бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-с гэрээт бэлтгэн нийлүүлэгч түншүүдээрээ дамжуулан оруулж ирэн Монголд худалдаалдаг ба тухайн улсад тогтоосон шижиг үнээр манайд борлуулдаг байна. Мөн захиалгаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хүссэн барааг сэтгэл ханамжинд анхаарч тэдний хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээн ажилладаг “Мөнгөн бороо” дэлгүүртэй танилцаж, тус компаний менежер Б.Чинсайхантай ярилцсанаа хүргэж байна.   

 

Үйл ажиллагаа хэзээнээс эхлүүлж, хэддэх жилдээ ажиллаж байна?

Манай дэлгүүр 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх хүүхэд залуусын сонирхдог гадаадын хамтлаг дуучдын CD, DVD кино, тоглоомын төрлөөр бизнесийн гараагаа эхлүүлж байлаа. Үүнээс хойш дэлгүүрийн нэр төрөл өргөжиж, хүүхдийн тоглоом болон орчин үеийн шинэ сонин бүтээгдэхүүнийг цаг алдалгүй оруулж ирэх зорилго тээн, Технологийн хөгжилтэй зэрэгцэн хамтдаа гэдэг уриатай ажиллаж байна. Гадаадын том зах зээлтэй Сингапур, Япон, Солонгос зэрэг улсуудад Apple Store, Sony Store гэх мэт брэнд дэлгүүрүүд байдаг, эдгээр брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн, хэрэглэгчдэд илүү ойрхон, бага оврын дэлгүүрүүд ч мөн их байдаг. Жишээ нь бид Хонконгийн Fortress, Broadway, Sunning болон АНУ-ын Bestbuy, Gamespot зэрэг газруудын үйл ажиллагааны загвараас үлгэр авдаг.

Дэлхийн шилдэг электрон бараанууд их харагдаж байна? Аль улсаас оруулж ирдэг вэ?

Бараа бүтээгдэхүүний хувьд ихэнхийг нь Америк улсаас оруулж ирдэг, мөн Хонгконг, Солонгос, Хятад, Японоос ч захиалга хийдэг. Ер нь манай үйлчлүүлэгчид технологт хамгийн дэвшилттэй, хүний хэрэгцээнд нийцсэн сүүлийн үеийн... гээд биднээс юу л асууж сурна, хүснэ тэр болгоныг байлгахыг хичээдэг. Хүмүүсийн бидэнд хандсан захиалгыг бид судлаад хамгийн боломжийн үнэ, тээвэр, зардал, хугацаа, эрсдэл, бүрэн бүтэн, найдвартай байдал гэх мэт хариуцлагуудыг хүлээн зохицуулж ажилладаг. Бид 10 гаруй жил энэ ажлаа хийсэн болохоор алдаа онооноос сурсан туршлага их бий. Цөөн үгээр тодорхойлвол найдвартай эх сурвалж, шуурхай тээвэр, боломжит үнэ гэх юмуу даа.  Манайх зөвхөн нэг брэндийн өндөр шаардлага дор гэрээт борлуулагч байхыг хүсдэггүй, тийм ч сонирхол байхгүй. Ямар нэг хэв маяг загварт баригддагүй нь ч манай дэлгүүрийн онцлог билээ.

Танайх чинь бас хүүхдийн тоглоомууд зардаг юм байна. Эдгээр тоглоомууд ямар брендийнх вэ?

Хүүхдийн тоглоомын хувьд гэвэл манайх “Sony”-н Playstation, “Microsoft”-н Xbox, Nintendo зэрэг видёо консоль тоглоомуудыг худалдааладаг учир бага насны хүүхдүүд болон бяцхан охидыг гомдоохгүй байх “асуудал” үүссэн /инээв/. Биет тоглоом бол манай бизнесийн нэг тал юм. Бид оруулж ирдэг тоглоомууддаа 1-т эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 2-т хүүхдийн оюуны хөгжил, хүмүүжилд тустай, 3-т бөх бат чанарт ач холбогдол өгдөг. За тэгээд Америк бол хамгийн өндөр шаардлага хангасан маш найдвартай стандарт учир 2014 оноос АНУ-ын тоглоом үйдвэрлэгч “Melissa and Doug” брэндийн модон тоглоомыг сонгож Монголд оруулж ирсэн юм. Мөн саяхан энэ 2017онд Солонгос улсын Oxford, Daesung зэрэг нэр хүндтэй тоглоом үйлдвэрлэгч томоохон компаниудын бүтээгдхүүнүүдийг албан ёсоор оруулж ирэх гэрээ хийлээ.

Модон болон угсарч эвлүүлдэг тоглоомийн давуу талаар ярилцая?

Манай дэлгүүрт зарагдаж байгаа тоглоомнуудын онцлог гэвэл нас насны ангилалын хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт нөлөөлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий угсардаг, эвлүүлдэг, өрдөг зэргээс эхлээд бага насны хүүхдүүдийн сонирхол татах, анхаарал төвлөрүүлж сургах, өнгө будаг, хэлбэр дүрс ялгах зэрэг маш олон төрлийн өргөн сонголттой . Модон тоглоомын давуу тал нь хөнгөн, ямар нэгэн химийн орц найрлага байхгүй байгалийн бүтээгдхүүн учраас жоохон хүүхэд тоглоомыг амандаа хийж болно, мөн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нөхцлийг бүрдүүлж байдгаараа онцлог давуу тал болдог. Хүүхэд дүрсийг яаж эвлүүлэх, машиныг яаж бүтээх, багаж хэрэгслүүдийг яаж дэс дарааллаар угсрах, мөн охидуудын хувьд гал тогооны хэрэгсэл, хоол бэлтгэх хэрэгсэл, ногоонууд байх ба үүнийгээ яаж  бэлтгэх ёстой юм, яаж хувааж, яаж засах ёстой гээд амьдрал ахуйд ойр сонирхолтой тоглоомнууд байдаг.

Танайхаар гэр бүлийн ямар ч гишүүд шоппинг хийж болохнээ?

Дэлгүүрт маань гэр бүлийн бүх гишүүдийн сонирхох хэрэгцээт бараанууд байдаг гэж боддог. Аав нь телевизор сонирхож байхад, ээж нь “Kindle” электрон ном юмуу шинэ загварын гар утас, хүүхдүүд нь PS, XBox компьютер тоглоом буюу консоль, бяцхан хүүхдүүд нь харин тоглоомын тасгаар эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоглоом сонирхож явах жишээний. Мөн өдөр тутмын хэрэглээ бараа бүтээгдэхүүний дагалдах хэрэгсэл буюу гар утасны гэр, цэнэглэгч, залгуур зэрэг зүйлс эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

Үнийн тал дээр хэр уян хатан хандаж байна вэ?

Азийн өндөр хөгжилтэй орнуудад бидний үлгэрлэн загварладаг дэлгүүрүүд байдаг гэж өмнө дурдсан шүү дээ. Тэд хэрхэн үйл ажиллагаа явуулан оршин тогтнож байна бид тэр зарчимаар ажилладаг.Тиймээс ч сүүлийн үеийн Smart TV, Sony Playstation, Nintendo Console, Microsoft Xbox, Surface,  Apple iMac, MacBook, iPad, iPhone, Samsung Galaxy Phones, Tablets, Go Pro, Bose, Beats games, Blu-ray гээд тоочиж барахгүй олон бараа бүтээгдхүүнийг хүмүүсийн эрэлт хэрэгцээний дагуу гадны электрон бараа боруулалтын томхон сүлжээний дийлерүүдээс судлаад, хамгийн боломжийн үнээр олж нийлүүлдэг. Энэ нь бас сонирхолтой л доо, тайлбарлавал олон зүйл бий, зарим хүмүүс гадаадад явж байхдаа томхон хямдралаар авсан юм нь Монголд яг адилхан үнээр байна гээд гайхаж их асуудаг. Жишээ нь MacBook Air notebook –г бид одоогоор АНУ-ын Target юмуу Apple Store –ын үнэтэй ижил худалдаалж байна.

АНУ-ын үнээр гэлээ. Танай байгууллагат ашиг унадаггүй гэсэн үг үү?

Бид олон жил түншүүдтэйгээ найдвартай харилцаа холбоотой хамтарч ажиллаж ирсэн болохоор зарим бараанд онцгой үнэ санал болгодог, мөн урамшууллын хувь тооцох хөтөлбөрт хамрагддаг учир бид тэр давуу эрхээ ашиглан хүмүүст боломжоо хуваалцдаг юм. Энэ нь худалдан авагч, захиалагч нарт ашигтай тусдаг ба бидний хувьд ч дараагийн захиалгуудад үнэлгээ нэмэгддэг тустай байдаг.

Хөнгөлөлт, урамшуулал 7 хоног бүр явагддаг гэдэг үнэн үү?

Тиймээ долоо хоног бүр хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа гэнэтийн хямдрал зарлаж үзэж туршиж байгаа. Долоо хоногийн онцлох бараа гэж зарлаад тухайн барааг манайдаа хамгийн хямд бодит үнээр хэрэглэгч нартаа хүргэдэг. Үүнийг манай үйлчлүүлэгч нар мэддэг болсон. Тиймдээ ч хүлээлт үүсчихсэн танай дэлгүүр дараагийн долоо хоногт ямар бараа хэрхэн хямдрах талаар үйлчлүүлэгч нараас асуулт, хүсэлт ирдэг болоод байна.

Хэрэглэгчид хуурамч болон оригналь бараа бүтээгдэхүүнийг ялгах энгийн аргыг хэлж өгөөч?

Apple бүтээгдэхүүнийг оригналь гэдгийг мэдэхэд аль улсаас ирснийг нь тухайн барааны ард талд сериал номер болон тухайн улсын кодыг харах хэрэгтэй. Уут, савалгаа харах, дотроос гарч ирсэн бүтээгдхүүний бүх сериал номер imei дугааруудыг хайрцагны дугааруудтай тулгах. Мөн итгэл үнэмшил төрөхгүй бол та худалдан авсан баримтийг нь шалгаж үзэх боломж байдаг. Үйлдвэрийн гялгар уут задарсан бол доторхи цэнэглэгч, кабель зэргийг сольсон байх магадлалтай гэдгийг анхаарах.

Захиалга хэд хоногт ирдэг вэ?

Захилга яаралтай бол 3-5 хоногт, энгийн бол 5-15 хоногт ирдэг.

Салбар байгаа юу?

Манай төв салбар: Ривэр гарден хотхоны Ривэр тауэрийн 103 -т

Салбар -2: Макс Моллын 3-р давхарт байрладаг.

 

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх