Буу дугаргаж танхайрсан этгээдийн шүүх хурал болж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 10 ・ 1

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, ойр орчмын оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарч байсан. Энэхүү хэрэгт "Доён" хочит У.Болд гэх иргэнийг сэжигтнээр татан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бол өнөөдөр уг хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа юм.

У.Болд нь, Т.Өлзийжаргал нар нь бүлэглэн, 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20:50 цагт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 10/

    Монголд ийм хүмүүсийг шийтгэх хуулийн заалт байхгүйэээ

    Хариулах