
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өгөөж" компанийн баруун талд байрлах талбайд приус маркийн автомашин шатсан хэрэг 12:00 цагийн үед гарлаа. Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн 2-р хороо Баруун дөрвөн замын уулзвар орчимд машин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын газарт 12:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Машин дотор хүн байгаагүй аж. Гал гарсан шалтгааныг одоохондоо тогтоогоогүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.