“Приус”-ын татварын хэмжээг 0-50 хүртэл хувь байхаар тогтоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 18 ・ 1

2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.

Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.

Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.   


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 20/

    Замд яваа\5.1-нээс хойш орж ирэх\ машиныхаа үнэнд шингээх гэж байна гээд 4сард бүх машиныхаа үнийг 1-3 саяар нэмж зарсан ченжүүдийг даврааж болохгүй.Төр төр шиг байх хэрэгтэй.Тэгдэг юм бол тэтгэвэрийн насыг буцаахаар барахгүй наашлуул.

    Хариулах