Улаанбаатарт 32 хэмийн дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 26

05 дугаар сарын 25-ны 20 цагаас 05 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор  болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар 18-23 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 27-ноос 05 дугаар сарын 31-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх