Зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгслийн татвараа төлөөрэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 26

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

 

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

 

Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

 

Татварын хэлтэс

Харилцах утас

Цахим хаяг

Багануур

7021-3343

baganuur@mta.gov.mn

Багахангай

7049-1189

bagakhangai@mta.gov

Баянгол

7000-1288

bayangol@mta.gov.mn

Баянзүрх

1145-1288

bayanzurkh@mta.gov.mn

Налайх

7023-2383

nalaikh@mta.gov.mn

Сонгинохайрхан

7018-1288

songino@mta.gov.mn

Сүхбаатар

7011-2092

sukhbaatar@mta.gov.mn

Хан-Уул

7011-1288

khan_uul@mta.gov.mn

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/ 75 дугаар зүйл.

 

 

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага 75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.


 

Дүүрэг Татвар хэлтэс, цэгүүд Ажиллах цагийн хуваарь
Хан-Уул ХУД-ийн 16-р хороо, миний супермаркет       08.00-18.00
ХУД-ийн 4-р хороо, сансар супермаркет  09.00-18.00
ХУД-ийн 3-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Баянзүрх БЗД-ийн 13-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Да Хүрээ зах 10.00-19.00
Дүнжингарав худалдааны төв 10.00-19.00
Сүхбаатар СБД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.30-17.30
Саруул захын байранд 08.30-17.30
Сансар 32 худалдааны төвийн байранд 08.30-17.30
Баянгол БГД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
БГД-ийн 1-р хороо, БГД-ийн байранд 08.00-17.00
Багануур БНД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Багахангай БХД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Авто замын пост дээр 08.00-17.00
2-хорооны байранд 08.00-17.00
Налайх НАД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-17.00
Сонгинохайрхан СХД-ийн 7-р хороо 08.00-18.00
БГД 20-р хороо Монгол Хьюндай 08.30-19.00
СХД-ийн 18-р хороо Татварын хэлтэс өөрийн байранд 08.00-19.00
Чингэлтэй ЧД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд 08.00-19.00
ЧД-ийн нэг цонхны үйлчилгээ 08.00-17.00
7-н буудал Эмон трейд 08.00-19.00
Дэнжийн 1000 12-р хорооны байранд 08.00-19.00

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх