Н.Золжаргал эдийн засгийн хямралд буруутай юу

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 30 ・ 5


 

Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна. Үүний гол шалтгаан нь тус банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой гэнэ.  Монголбанк бол төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. 
 Гэтэл Төв банкинд заавал байх ёстой валютын нөөц 2012 оноос багасч, 4.1 тэрбум ам.доллар байсан  нь  1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурчээ. Шалтгаан нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхтэй юм байна. 

“Үнэ тогтворжуулах” нэрийн дор Засгийн газар, Төвбанк хамтран хувийн хэвшилд ялгавартайгаар зээл олгож эхэлжээ. Бизнес эрхлэгчдийн нэг хэсэг нь жилийн 22-23 хувь давчихсан өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч байхад нөгөө хэсэг нь Төв банкнаас маш бага хүүтэй мөнгө авч бизнесээ цэцэглүүлж байсан аж. Хувийн хэвшилдээ ийн ялгавартай хандахын сацуу дарга, сайдуудын найз нар л бага хүүтэй зээлийг бусдаасаа урьтаж авч байсан баримт хүртэл бий. 

Жирийн иргэн “Найман шарга” дээрээс нэг ам.долларыг 1000 төгрөгөөр авч байсан гэвэл Н.Золжаргалын сонгосон аж ахуйн нэгжүүд 300 төгрөг татуу үнээр нэг долларыг өөрийн болгож байсан аж. Аж ахуйн нэгжүүдээ чөлөөлж байгаа хэлбэр гэж тэр жишим ч үгүй тайлбарлаж байсан юм. Гэтэл энэ нь шударга зарчим байж чадах уу. Зарим нь өндөр үнэтэй доллар, зарим нь хямдхан доллар аваад зах зээл дээр өрсөлдөнө гэдэг яав ч шударга биш. Гэтэл Монголбанк зөвхөн дээрх тайлбартайгаар нефть импортлогч компаниудад нэг тэрбум 579 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэл төгрөгөөр хямд борлуулсан. Үр дүнд нь өөрийнх нь буюу төрийн алдагдал 354.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. 

Төв банк дотоодын арилжааны банкуудтай своп, форвард хэлцэл байгуулах нэрийн дор 7.1 тэрбум ам.долларыг интервенц нэрээр 2013-2015 оны хооронд зах зээлд нийлүүлсэн байна.  Валютын ханшийг тогтворжуулах зорилготой гэх ийм их хэмжээний интервенцийн үр дүнд валютын ханш тогтворжихийн оронд харин ч тонгочиж байлаа. Үүнийг батлах баримт бол 2011 онд дэлхийн хамгийн чанга валютаар нэрлэгдэж байсан монгол төгрөгийн ханш дөрөвхөн жилийн дотор 80.3 хувиар ханш нь суларсан байдаг. Интервенц нэрээр зах зээлд нийлүүлсэн 7.1 тэрбум доллар буюу 14 их наяд төгрөг ийнхүү зүгээр л салхинд хийссэн байна. Тэгэхээр эдийн засгийн хямралд Н.Золжаргал буруутай юу.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 20/

    МАХАН ТОЛГОЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДЭГЧИЙН ДҮР ТОГЛОСОН ГЭХДЭЭ ЛУЙВАР ХИЙХДЭЭ ГАРГУУН

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 30/

    Mash ih buruutai shuu mongoliin ard tumeen .

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 31/

    Mongol bank bol hulgaich nart uilchilder, jiriin ard, huiwalddaggui banknuudad bol tengeriin od sh dee.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 31/

    Mongol bank bol hulgaich nart uilchilder, jiriin ard, huiwalddaggui banknuudad bol tengeriin od sh dee.

    Хариулах
  • Бат / 2017 05 сар 30/

    Эдийн засгийг энэ хүн л хямраасан банк мөнгө хэвлэж болноо хэдий үед мөнгө нийлүүлж болох вэ чухамдаа төгрөгийн л манаач шүү дээ тэгээд төрөгийг алаагүй гэж үү

    Хариулах