КАРЬЕРИЙН НУУРАНД БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 13 ・ 1

Сүүлийн үед газар ухаж сэндийлэх нь ихэсч байгаатай холбогдуулан тогтонги ус элбэгшиж мал, амьтан унаж үхэх нь ихэссэн. Тэгвэ саяхан карьерийн нууранд бага насны хоёр хүүхэд живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилэм” нэртэй нууранд тоглож явсан 15 настай Т, 10 настай Х нарын хоёр хүү живж амиа алдсан байна.

Иргэдийн дуудлагын дагуу хэргийн газарт цагдаа, онцгой байдлын алба хаагчид, шинжээчид ажиллаж талийгаач хүүхдүүдийн цогцсыг гаргаж авчээ. Тэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух нэг айлын хоёр хүүхэд байсан аж.

Живсэн нуур нь 3-4 метр гүнтэй бөгөөд карьерийн үйл ажиллагааны явцад тогтож, үүссэн нуур гэнэ. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: