Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 14

Рум улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
Тэрээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ-аас өнгөсрөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна. Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад тавдугаар сарын 28-ны өдөр иржээ. Тиймээс гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.