Иргэд хамгийн их итгэдэг сонинуудаа нэрлэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 14

“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” ардчиллын чуулган өчигдөр болж өнгөрлөө. Чуулганд Конрад аденаур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкинг, ХБНГУ-с Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Удирдлагын академын захирал Саркытын Зүльфикар нар болон хэвлэл мэдээллийн салбарын 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 Энэ үеэр “Сант марал” төвөөс Монголын нийгэм, улс төр, Эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааны дүнг  танилцууллаа. Судалгаанаас үзэхэд, иргэд өдөр тутмын сониноос  “Өдрийн сонин”,“Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” гэсэн дөрвөн сонинд хамгийн их итгэдэг байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх