ЭЕШ-ын дүн долдугаар сарын нэгэнд гарна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 15

Элсэлтийн eрөнхий шалгалт өчигдөр 12.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Тиймээс шалгалтын үйл явцтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн eрөнхий шалгалтын явцын талаар өнөө өглөө  мэдээлэл хийлээ.

Өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагджээ. Өөрөөр хэлбэл 98.5 хувь нь шалгалтаа өгсөн юм байна. Нийт 580 хүүхэд хамрагдаагүй бөгөөд 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй бол үлдсэн хүүхдүүд ирээгүй байна.

ЭEШ өнөөдөр англи хэлний шалгалтаар үргэлжилж байгаа бөгөөд нийт 10 хичээлээр шалгалт авах юм.

Боловсролын үнэлгээний төв долдугаар сарын нэгэнд эцсийн дүнгээ гаргаж өөрийнхөө албан ёсны сайтаар олон нийтэд мэдээлэх аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх