"Онцгой байдлын алба"-ныханд онгоц хэрэгтэй байна дарга нар аа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 15 ・ 3

Богд уулнаас эхлээд л шатахгүй уул гэж үлдэхээ болих нь байна. Энэ нь хайнга аялагчид болон хайхрамжгүй иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ч хоморгонд нь онцгойгийн залуус ядарч. Бидний татварын мөнгө салхинд хийсч байна.

Бүхэл бүтэн улсын Онцгой байдлын албанд гал унтраах зориулттай ганц ч нисдэг тэрэг байдаггүй нь харамсалтай. Сэтгэл байсан бол олигархиуд аль хэзээний аваад өгчих байсан юм.

Өнгөрсөн шөнө гэхэд л Говь ХХК-ийн үйлдвэрт гал гарч, асар их хэмжээний хохирол учирсан байна. Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ 10 цаг ажиллаж, галын тархалтыг арай гэж нэг юм зогсоон гэнэ. Галдын үеэр УСУГ, Хот тохижилтын газрынхан боломжит бүх газраас ус тээвэрлэж, онцгойгийнхонд дэмжлэг үзүүлсэн ажээ. Говь компани улсын төсөвт жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг, 1600 хүнийг ажлын байраар хангадаг өмнөө барьдаг үндэсний үйлдвэрүүдийн нэг. 

Онцгой байдлын албаны хүч үнэхээр нэг үйлдвэрийн галд мөхөстөж, 10 гаруй цаг ноцолдоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм хоёр гурван үйлдвэр шатсан бол хэнч унтрааж дийлэхгүй хотоо үнсэн балгас болгоно гэсэн үг үү. Унтраагаагүй хаясан тамхины иш, зураад шидсэн шүдэнзнээс үүдсэн түймэр Богд уул орчмыг галдаж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учирсан.

Үүнийг унтраах гэж мөн л усын төсвийн мөнгө үрэгдэж байгаа юм. Энэ их галыг унтраахаар ямар их цаг хугацаа алдаж, ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгаа мэдээллийн хэрэгслүүдээс харж байгаа байх. 

Уг нь онцгой байдлын албанд нисдэг тэрэг байсан бол энэ их хохиролоос аварч болох байлаа. Үнэхээр Онцгойгийн албанд нисдэг тэрэг байдаггүй нь ямар муу эдийн засагтай ядуу улс болох нь харагдаж буй юм.

  Ядаж тэр илүү дутуу  нисдэг тэргийг онцгой байдлын албанд ашиглуулж, гал унтраахад тус нэмэр болсон бол илүү эх оронч харагдах байх. Харин энгийн иргэд, хувийн компаниуд чадах ядахаараа тусалж, уух ус идэх боорцог дөхүүлсэн байна. Ер нь баян чинээлэг улс төрийнхөн тэр онгоцоо онцгой байдалд өгвөл таарна. 

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 16/

    Байсныг нь Ми овогт ерөнхий сайд байхдаа шатаачихаа биз дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 16/

    yag zob de nart ongots batgua olon yum heregtei bna sh dee Hvrelsvh said ontsgoigiin darga bsan biz dee shiideldee

    Хариулах
  • Бат / 2017 06 сар 15/

    Онгоц хэрэгтэй байж болноо гэхдээ цасанд суусан машин төсвийн мөнгөөр очиж татаж гаргаад байх хэрэгүй гаргасан ч гарсан зардлыг нь төлүүлдэг болмоороо

    Хариулах