11 ДҮГЭЭР ХОРООНЫ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 16

 

Чингэлтэй дүүргийн 11 хороонд 175 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 5, 11 дүгээр хороод цэцэрлэггүй байсан бөгөөд 11 дүгээр хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм. Өнөөдрийн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУС-ын дэд сайд н.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НБГ-ын дарга Ж.Гантулга, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, Чингэлтэй дүүрийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон албаны бусад хүмүүс оролцлоо.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх