Нийслэлд 25 хэмийн дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 19

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд  хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно.

2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  19-20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх