Очирбатын Отгонбаяр: Ахыг авга минь гэж хайрладаг бол ингэж хов жив хөөцөлдөж, ясыг нь өндөлзүүлэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 06 сар 19 ・ 3

О.Дашбалбар агсны хувийн амьдралтай холбоотой асуудлууд сүүлийн үед гэнэт сөхөгдөж, төрсөн охид нь бие биенээ үгүйсгэж байгаа талаар нийгэм даяараа шуугиж байна. Найрагчийн бага охин Д.Дэжидмаа өөрийн төрсөн дүү Д.Индраг үгүйсгэж, түүний талаар янз бүрийн зүйлсийг цахим хуудсандаа бичсэнээс  энэхүү үйл явдал эхтэй аж. Сүүлдээ яруу найрагч Х.Тэргэл ч бас энэ асуудалд оролцож эхэлсэн. Тэгвэл О.Дашбалбарын агсны төрсөн дүү О.Отгонбаяр энэ талаарх үзэл бодлоо нүүр хуудсандаа илэрхийлжээ.

"Тэргэл минь хар хүний өмнөөс шар хүн гэгчээр миний ахын амьдралын нарийн ширийн зүйл ер нь чамд хамаагүй л баймаарсан. Залуу хүүхдүүдийг уруу татаж юун сонин сонин юм ярьж бичээд байна аа. Дашбалбар ах яагаад чиний авга ах болдог юм бэ? Чи яагаад Дэжидмаагийн авга эгч нь болчихдог юм бэ. Чиний аав Хулганайтай бид нар үеэл болох юм, харин чиний хувьд бол Дэжидмаатай хаяал болох болов уу гэж би бодож байна.

Гангабаатар, Мөнгөндалай, Дэжидмаа 3-ын авга эгч нар нь гээд 6 эмэгтэй байдаг юм чи сайн мэдэхгүй л байх бүгдээрээ амьд мэнд гэлдэрч, амьдралаа төвхнүүлж явна. Биднийг үхчихсэн гэж бодоод байгаа юм биш биз, чи Дашбалбар ахыг л миний авга ах гээд байх юм, миний бусад 3 ах болоод, эгч нарыг маань, миний авга ах, эгч нар гэж ер нь ярих болов уу даа, олны танил, нэр нөлөө бүхий хүнийг нь л чи танихаас бид бүгдийг бол ер нь бараг танихгүй л болов уу. Би чамтай 6,7 настай байхдаа хааяа нэг тоглодог байснаа санаж байна, харин одоо бол манай хамаатан л гэж хагас дутуу мэднэ. Яах аргагүй садан төрлийн холбоо бол бий, тэрийг бол үгүйсгэхгүй. Үнэхээр миний ахыг авга ах минь гэж хайрладаг бол чи иймэрхүү гажиг юм бичээд, хов жив хөөцөлдөөд, харин ч ахын минь ясыг өндөлзүүлж гай тарьж байна. Хийх ажилгүй юм шиг хэрэгтэй хэрэггүй юм бичиж, цагаа дэмий үрэхийн оронд шүлэг яруу найргаа бичиж, түмний хүндлэлийг хүлээж суувал дээрсэн. Чамайг сайнаар ч муугаар ч боддоггүй, манай төрлийн яруу найрагч гэж бодож явдаг байлаа. Гэтэл иймэрхүү шальдир бульдар бусармаг зүйлтэй орооцолдоод сайн юм хийх гээд саар зүйл хийгээд байгаагаа ойлгох хэрэгтэй. Ах маань хэдэн эхнэртэй хэдэн хүүхэдтэй вэ гэдгээ хэнээс ч нуулгүй өөрөө зарлаад тунхаглаад бурхны оронд заларсан. Та нар түүнийг шүүх гээд хэрэггүй.

Миний ах хэн нэгэн архичин завхай хүүхний хараанд ороод өөрийн мэдэлгүй дагаад явдаг мулгуу хүн байгаагүй. Тэр хүн та нараар амьдралаа заалгахгүй. Дашбалбар ах маань эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө, амь биеэ хайрлахгүй босоогоороо үхэж чадах монголын суут, эх оронч жинхэнэ шударга хүү нь байсан юм. Шударга байя гэж хүн бүхэн ярьдаг, гэвч хэлсэн ярьсан шигээ байдаггүй, харин ах маань шударга ёс гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч байсан. Үүнийг бид л мэднэ. Амьдралынхаа туршид 3н эмэгтэйтэй холбогдоогүй эр хүн гэж бараг байдаггүй байх. Харин ах маань 3н хүүхэнд дурлаж, насаараа хайрлаж, тэдэндээ хүн чанар гаргасаар өөд болсон, хэн нэгнээр нь тоглоод хаясан бол тэр хүн, хүн чанаргүй, хүүхэмсэг нэгэн болох бишүү!!! Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болоод байна шүү та нар. Гангаа, Мөнгөө, Дэжээ, Индра 4-г ах маань хаана ч хэнээс ч нуугаагүй миний хүүхдүүд гээд хэлчихсэн. Мөн 3-н бүсгүйгээ, шүлэг яруу найрагтаа мөнхлөөд үлдээснийг чи эрх биш өөрөө уран бүтээлч хүний хувьд ойлгох байлгүй дээ. Та нар хувийн ашиг сонирхлоор ярих юм байвал түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр биш, хувийн шугамаар ярьцгаа, үнэхээр хэн нэгэндээ итгэхгүй байгаа бол ДНК-н шинжилгээг хийлгээд эвлэрч чаддаггүй юм гэхэд тэрсэлдээд байлгүй амьдарцгаа. Бид ахынхаа төлөө үгээ хэлэх эрхтэй шүү.

Улаан сахиусны овгийн Очирбатын Дашбалбартай нэг ээжийн алтан савнаас зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нь болох Очирбатын Отгонбаяр"

189
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 10 сар 02/

    Дэжидмаа чи аливаа юманд ухаалгаар хандаж бай ийм муухай шгрүүн хурц ааш зан гаргаж болохгүй шүү миний дүү

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 10/

    Дэжидмаа дүүгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм аа гэхэд цусаа битгий доромжилоод бай. Авга эгч чинь зөв дуугарчээ

    Хариулах
  • шаабар / 2017 06 сар 19/

    Дашбалбар муу хүн байсан бол өнөөдөр бүгд л миний хамаатан биш, би хүүхэд нь биш , танихгүй мэдэхгүй гэхчлэн өөрөөсөө зайлуулж байгаа даа . Хүнд чинь ёс жудаг, хүн чанар их үгүйлэгдэж байна шүү.

    Хариулах