Машинаа техникийн үзлэгт оруулахдаа цаг авах боломжтой болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 19

Автомашин эзэмшигчид автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсаар техникийн үзлэгийн цагаа захиалах боломжтой. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн уг үйлчилгээ үнэ төлбөргүй. Харин захиалгын утас болох тусгай дугаар минут тутамд 350 төгрөгийн үнэтэй. Жолооч, тээвэрчид техникийн үзлэгт орохын тулд заавал дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу шууд үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчлэх аж.

Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн гурван төв ажлын өдөр 8:30-20:30, амралтын өдөр 9-19 цагуудад байнга ажиллаж байна.

  • Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв – БЗД, 8-р хороо, Хилчний 1-р гудамж
  • Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв – БГД, 20-р хороо, Хөсөгтрейд ХХК-ийн байр
  • Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв – СХД, 20-хороо, “Хераэкупмент” группийн баруун хойд талд байрладаг.

Дээрх төвүүд өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх