Хөвсгөл нуурт тог, цахилгаантай болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 19
Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болсон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурын баруун бүсийг цахилгаанд холбох 16 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг 40 хоногийн хугацаанд ашиглалтанд орууллаа.
Тус аймгийн Хатгал тосгоноос Тойлогт хүртэлх буюу Хөвсгөл далайн баруун эргийн дагуу гэрэл цахилгаантай болсноор нуурыг тойрсон 73 жуулчны бааз, 110 гэр буудал болон нутгийн иргэд  тог цахилгаантай болж гадна дотны жуулчдад үйлчлэх боловсон 00, халуун ус, интернэт орчин гээд олон давуу тал бүрдэж орон нутгийн иргэдэд ажлын байраар нэмэгдэх, амьдралын нөхцөлийг дээшлүүлэхэд зохих нөлөөг үзүүлэх ач холбогдолтой гэнэ.
Цахилгаан дамжуулах агаарын шугам 35-40 км замыг туулж хамгийн цаад талын жуулчны бааз хүртэл тавьсан бөгөөд Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх компаний их засвараас 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтын өртөгтэй тус ажлыг Инфраструктур, Селена, Нэмэх Хасах гэсэн 3 компани 40 хоногийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Б.Гантуяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх