Дусал залгаж чадалгүйгээр хүний амь хохироожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 21 ・ 5

Эмнэлэгт дусал залгуулахаар очсон биш амь насаа алдсан хэрэг гарлаа.

Борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдэд тавих  мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайжруулах шаардлагатай болжээ.  Сошл орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар гадаадын  шилдэг эмч нараас бүрдсэн, сайн эмнэлэг гэж рекламдсан байдаг ч сурталчилж байгаа  шигээ байдаггүй нь харамсалтай.

Монгол, БНСУ, Тайван улсын хамтарсан ДЭМА гэх эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон  иргэн Л-ын амь насыг тус эмнэлгийн тайван эмч хохироосон тухай мэдээлэл бидэнд ирлээ. Иргэн Л  охиныхо хамтаар Нарны гүүрний баруун талд Алтай хотхоны хойно байрлах "ДЭМА -Араат уул” эмнэлэг дээр өнөөдөр 13:00 цагт дуслын  шингэн хийлгэхээр очоод 13:10 цагт  харамсалтайгаар амиа алджээ.  Иргэн Л  нь элдэв өвчин хуучгүй, эрүүл саруул, тус эмнэлэг дээр өөрөө явж очоод  дуслын шингэн хийж чаддаггүй тус эмнэлгийн чадваргүй эмч нарын  гарт насан эцэслэжээ.

Хохирогч Л-ийн ар гэрийнхэний ярьж байгаагаар дуслын шингэн хийсэн эмч О гэгч эмчилгээнд хайхрамжгүй хандсанаас болсон гэж үзсэн байна. Ямартай ч шилдэг, мундаг гэж өөрсдийгөө  сурталчилдаг ДЭМА эмнэлэг ийнхүү  эрдэнэт хүний амь насанд хүрсэн байна.

Гадны хөрөнгө оруулалттай,  хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй, лабораторийн цогц үйлчилгээтэй, гадаадын шилдэг эмч мэргэжилтнээс бүрдсэн гэж ярин  олны анхаарлыг татсан эмнэлэг ийнхүү дуслын тариа хийж чадалгүйгээр эрдэнэт хүний амь насыг хохироожээ. Хохирогчийн бие эвгүйцсэн даруйд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг тус эмнэлгийнхэн түргэн шуурхай үзүүлээгүйгээр барахгүй, ар гэрийнхэний хэлж байгаар  бие нь эвгүйдээд байх шиг байна, дуслаа салгачих юмуу гэж хэлсээр атал зүгээрээ бид мэдэж байсан гэсээр ийм явдал тохиожээ.

Мөн хохирогчийг нас барсны дараа хариуцлага хүлээх эмчилгээ хийсэн эмч, эмнэлгийн удирдлагууд бүгд  олдохгүй байгаа гэнэ.

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар  яаралтай эдгээр эмнэлгийг шалгаж үзэх хэрэгтэй байна.

А.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • АРААЧДЭЭ / 2017 06 сар 22/

    иймэрхүү юмнууд яаж ингэж нийтлэл бичдэг байна аа. Зөрчлийн хууль, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ингэж бичвэл гэцүүдэхээр болсон шүү А.Тамираа,

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 22/

    дусал хийхээр үхнэ гэж байхгүй ээ. өөр шалтгаан байгаа байхаа. толь нь хазайхаар машин асахгүй гэдэг шиг л сонсогдож байна.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 22/

    Дуслын шингэн гэж нэртэй шингэн байдаг юм уу,яг шингэн хийлгэсэнээс болсон эсэхийг хэн ч тогтоогоогүй байна,манайхан ч юмны сургаар л бусдыг буруутгах муулах дон шүгэлсэн улсдаа,маш харамсалтай хэрэг болж,шалгалтын эцэст л сайн муугаа ярих хэрэгтэй,харин тэр шингэнийг эмнэлэг гаргасан уу?нас барагч

    Хариулах
  • шаабар / 2017 06 сар 22/

    Яаран дүгнэлт хийж буруутгахаа урьтал болгоод хэрэггүй байх. Маш харамсалтай явдал болсон байна. Ар гэрийнхэнд нь хүнд туссан нь мэдээж. Холбогдох байгууллагууд нь шалгаад үнэн мөнийг мэдээлэх байх. Гэнэт нас барах шалтгаан олон. Гол нь шалгаж тодруулах хэрэгтэй юм даа.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 21/

    Ymar aimaar um be khiij chadakhgui bol nerekheed khun alj bna sh dee said n khalagdaj ugukgui bol zunduun khokhirolgarna da.deereesee khariutslagagui khynaltgui baikhar dooroo iim bolloo iim bolj bna .muu sursan dargiin l khuukhed baiga da.khelekh ch ug oldokhgui um dusliin tariag denduu khaikhramjg

    Хариулах