Сурагчид согтуудаа машинд мөргүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 22

Ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сурагчид янз бүрийн хэрэгт орооцолдох явдал хэрээс хэтэрлээ. Хоёр хоногийн өмнө арван жилийн хоёр хүүхэд архидан согтуурч яваад машинд мөргүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, урьжигдар Баянгол дүүргийн нутаг "Нар" хүүхдийн дэлгүүрийн хойд замд амины Domani автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Сурагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэж цагдаагийн байгууллагад тэмдэглэгдсэн байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх