Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нар үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 23

Цементийн үнийг үгсэн хуйвалдаж нэмсээр байж болзошгүй байна. Яг ийм үйл явдал манай улсын нефтийн салбарт удаа дараа гарч байсан. Үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон шатахуун импортлогч  “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Петровис”, “Ник” зэрэг компаниудыг  250 мянган төгрөгөөр торгож байсан билээ. Мөн үүнээс гадна ийм асуудлаас болж, компаниудын  300-аад сая төгрөгийг улсын орлого болгох акт ч гаргаж байсан түзүх бий. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хууль манайд хэрэгжиж буй.

Тиймээс хэний хэн ч байсан хууль зөрчиж болохгүй. Өөрөрө хэлбэл хэн ч үгсэн хуйвалдаж аль барааны үнийг нэмэх эрхгүй гэсэн үг. Ингэснээр худалдан авчагчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид цаашлаад ард түмэнд асар их санхүүгийн дарамт, хохирол болдог.

Тэгвэл УИХ-н гишүүн Н.Номтойбаярын эзэмшлийн МАК-ын цементийн үйлдвэр ийм хуйвалдаан хйигээд байгаа юм биш биз. Учир тэднийх өнөө маргаашгүй шинэ цементээ зах зээлд нийлүүлэх гэж байгаа. Яг зах зээл нь эхлэх гэж байтал үнэ нэмэгдсэн, мөн өөрөө эрх мэдэлтэй сайд хүн тул гаалиар хятад цемент нэвтрүүлэхээ больж, хязгааралалт хийсэн байж болзошгүй байна. Түүний компаныг холбогдох газрууд шалгах хэрэгтэй байх. Ер нь улстөрчид ийн том компаныг тэжээх гэж бид татвар төлдөг юм биш биз гэсэн асуудал ч урган гарна.

 Харин “Монполимент”-ын цементийн үйлдвэр хүртэл үүнд холбоотой байж болох. Мөн тэд дор бүрнээ өөрсдийн харилцдаг найз нөхдүүдийн томоохон барилгын үйлдвэрүүдтэй, тэр үйлдвэртээ цементээ өндөр үнээр шахаж, барилгаа өндөр үнээр зарна. Лизингийн зээлд хамрагдаж, насаараа бүх цалингаа байрандаа төлдөг жирийн ажилчин иргэд эцсийн эцэст хохирдог оо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм эдийн засгийн сүлжээ бөгөөд үнэ нэмэх хуйвалдаан байж болзошгүй хэмээн дээрх хоёр компаныг шалгуулмаар байна. Ямартай ч үгсэн хуйвалдаж, үнэ нэмсэн бол хуулийн хариуцлага хрүлээх ёстой, тэд хуйвалдсан уу үгүй вюу гэдгийг шалгах хэрэгтэй байгаа юм. Тэд өмнө өөр, өөрийнхөө компанид 4-9 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулсан асуудал бий шүү.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх