Арьс ширний урамшуулалыг олгож эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 23

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу өнөөдрөөс /2017.06.23/ эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.

 

 

Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгоод байна.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх