Хепатитийн В, С илрүүлэг шинжилгээнд нийслэлийн хэмжээнд 29,006 хүн хамрагджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 06 сар 23

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 29,006 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээнд иргэд идэвхтэй хамрагдаж байна.

 

 

Мөн нийслэлийн 16 аж ахуйн нэгж, албан газрын 1182 ажилчин, албан хаагчид хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ЦССҮТ, СЭМҮТ, Гранд мед, Сонгдо, Интермэд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллалаа.  

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөг есөн дүүрэгт зохион байгуулагдлаа.

 

Дашрамд дуулгахад, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх