Хар шилтэй, хар тамхичдын ихэнх нь урлагийнхан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 03 ・ 5

Нью-Йоркийн Өмнөд Бронкс-т амьдардаг янз бүрийн нас хүйсний хар тамхинд донтогчдын хөрөг зургийг цуглуулсан нэгэн сонирхолтой фото төсөл гарсан байдаг. Тэдний ихэнх нь сүр сүлдгүй мэт царайтай, улаан нүдтэй тэнэгрэлийн байдалтай харагдаж байв. Ер нь товчхондоо бол тэд амьдралын баяр баясгалан, инээмсэглэл, жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг аль хэдийнэ мартчихжээ. Хар тамхи гэх тэнэгүүдийг донтуулагчид эргэлт буцалтгүй орсон хүмүүс ийм байдаг бололтой.

Тэгвэл манай улсад ч хар тамхины аюул нүүрлэчихээд байгаа. Гол хэрэглэгчид нь урлагийнхан гэж хэлж болно. Тодруулбал, хар тамхи байнга хэрэглэж мансуурч байгаа хүний тоо 76 мянгад хүрсэн. Судалгаагаар ихэнх нь 19-35 насны залуус гэж гарчээ. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч буй. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. 2014 онд нийт 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан бол 2015 онд 79 хэрэгт 168 хүнийг шалгасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 2016 онд 109 хэрэгт 224 хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт шалгагдсан байна.

Монголын рок попынхон 2006 оноос хар тамхитай холбогдох болсон. “Ice Top” хамтлагаас эхлэлтэй. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар хар тамхитай холбогдож шүүхээс ял сонссон түүх бий. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн мөн л хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэрэгт холбогдож байлаа.  Дижи Өөжий буюу Б.Ганболд гэх залуу хилээр удаа дараа хар тамхи оруулж ирсэн болох нь тухайн үед нотлогдож байсан удаатай.

Ер нь “Ice Top”, “Guys”, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь үнэн. Урлагийнхан хар тамхи татдаг, татаж болдог гэдгийг хүүхэд залууст буруу үлгэрлэж байна. Урлагийнхан хаа ч явман тас хар шил зүүгээд, телевизээр гарахдаа хар шилтэй байвал хар тамхичин гэж автоматаар ойлгож болно. Яагаад гэхээр тэдний нүд үргэлж шах уу улайцан байдаг тул ийм арга хэрэглэдэг. Тэгэхээр хар шилтэй хүнийг телевизээр гаргадаггүй болмоор байгаа юм. Наадмын үеэр монгол дээл өмсчихөөд тас хар шил зүүчихсэн зогсож байгаа урлагийнхан бол үнэхээр асуудалтай шүү. Хар тамхийг даган дуурайдаг биш, жигсэн зэвүүцдэг болох нийгмийг бүтээхийн төлөө бид урлагийнхныг хатуу хянавал таарна.

Г.Наран

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 04/

    hvvhed ni har tamhi heregledeg hvniig hvn gehvv battulga gehvv tashuur gehvv ,,mongol arai huuramch dvr esgesen ardchilalaas salahgvi bol hvvhdee ugch tatna nvdee ugch tatna gej bogdiin boshgo deer bdg erthen ardchilsan ner barigchdaas saltsgaayaa

    Хариулах

  • Зочин / 2017 07 сар 03/

    Маш зөв. Зарим хар тамхичдад өгсөн алдар цолоо хүчингүй болговол зохино.

    Хариулах